Журам - Department of against air and environmental pollution
Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, гүйцэтгэлийн зорилт, шалгуур үзүүлэлтийг тогтоох, тайлан гаргах журам
НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1. Төрийн захиргааны төв, төрийн болон орон нутгийн захиргааны байгууллага Төрийн албаны тухай хуулийн 54.1-д заасан байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, гүйцэтгэлийн зорилт, шалгуур үзүүлэлтийг тогтоох, тайлан гаргахад энэ журмыг баримтална.
1.2. Энэ журмын зорилго нь Засгийн газрын бодлого төлөвлөлтийн нэгдмэл байдлыг хангах, байгууллагын үйл ажиллагааны гүйцэтгэлийн үр дүн, үр нөлөөг нэмэгдүүлэхэд оршино.
ХОЁР. БАЙГУУЛЛАГЫН ГҮЙЦЭТГЭЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ, БАТЛУУЛАХ
2.1. Төсвийн шууд захирагч нь тухайн жилийн Төсвийн тухай хуульд заасан өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлэх хөтөлбөр, арга хэмжээний биелэлтийг зохион байгуулах зорилгоор байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө (цаашид “төлөвлөгөө” гэх) боловсруулан баталж, жил бүрийн 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд хэрэгжүүлнэ.
2.2. Төлөвлөгөөг боловсруулахдаа стратеги төлөвлөгөө болон бусад бодлогын баримт бичигтэй уялдуулан, зорилт, шалгуур үзүүлэлтийг тодорхойлж, тухайн жилийн хүрэх түвшин, гүйцэтгэл, үр дүнг тооцсон байна.
2.3. Төлөвлөгөө нь стратеги төлөвлөгөө болон дараахь бодлогын баримт бичиг, төлөвлөгөөнд үндэслэнэ:
2.3.1. хуулиар олгосон чиг үүргийг хэрэгжүүлэх арга хэмжээ;
2.3.2. төрийн албан хаагчийн сургалтын хөтөлбөр;
2.3.3. төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөр;
2.3.4. өмнөх оны төлөвлөгөөнөөс биелээгүй, цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээ.
2.4. Төлөвлөгөөг боловсруулахдаа дараахь зарчмыг баримтална:
2.4.1. стратеги төлөвлөгөөнд тусгасан зорилтын хүрээнд хүлээгдэж байгаа өөрчлөлтийг илэрхийлсэн тодорхой зорилт, арга хэмжээг агуулсан байх бөгөөд зорилт, арга хэмжээ нь хоорондоо уялдсан байх;
2.4.2. төлөвлөгөөнд зорилт, арга хэмжээг хэрэгжүүлснээр бий болох үр дүн, түүнийг хэмжих шалгуур үзүүлэлтийг тодорхойлсон байх;
2.4.3. шалгуур үзүүлэлтийн хүрэх түвшин нь тухайн жилдээ хэрэгжих боломжтой, тоон ба чанарын утгаар илэрхийлэгдэх, хэмжигдэхүйц, үр дүнг харуулсан байх бөгөөд бодлогын баримт бичиг, статистик тоон мэдээлэл, салбарын мэдээлэлд үндэслэх, арга хэмжээний хүрэх түвшин нь зорилтын үр дүнг илэрхийлсэн байх;
2.4.4. төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн хэмжээ, санхүүжилтийн эх үүсвэрийг арга хэмжээ тус бүрээр тусгасан байх.
2.5. Төлөвлөгөөг хэрэгжүүлэх явцад бодлогын баримт бичигт үндэслэн тусгайлсан арга хэмжээний төлөвлөгөө боловсруулахгүй бөгөөд төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулан хэрэгжүүлж болно.
2.6. Төлөвлөгөөг тухайн байгууллагын захиргаа, хүний нөөцийн асуудал хариуцсан нэгж (байгууллага зохион байгуулалтын нэгжгүй бол ажлын хэсэг байгуулж болно) бусад нэгжүүдийн саналыг авч нэгтгэн боловсруулж, байгууллагын удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн, 1 дүгээр сарын 5-ны өдрийн дотор төсвийн шууд захирагч батална.
2.7. Аймаг, нийслэл, дүүрэг дэх босоо удирдлагатай төрийн байгууллагын төсвийн шууд захирагч төлөвлөгөөг тухайн нутаг дэвсгэрийн нэгжийн төсвийн шууд захирагчтай зөвшилцөж тухайн шатны Засаг дарга болон өөрийн харьяалагдах дээд шатны байгууллагын төсвийн захирагчаар хянуулан энэ журмын 2.6-д заасан хугацаанд батална.
ГУРАВ. БАЙГУУЛЛАГЫН НЭГЖ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ, ТАЙЛАГНАХ
3.1. Зохион байгуулалтын нэгж байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд үндэслэж чиг үүргийн дагуу жилээр төлөвлөгөө боловсруулж тухайн оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн дотор төсвийн шууд захирагчаар батлуулан хэрэгжүүлнэ.
3.2. Төлөвлөгөөнд байгууллагын стратеги зорилтыг хангахад чиглэсэн хөтөлбөр, арга хэмжээ, тухайн жилийн хүрэх түвшин, үр дүнгийн үзүүлэлт, хариуцан ажиллах албан хаагч, хэрэгжүүлэх хугацааг тодорхой тусган боловсруулна.
3.3. Зохион байгуулалтын нэгж 6, 12 дугаар сард төлөвлөгөөний биелэлтийг төсвийн шууд захирагчид тайлагнана.
ДӨРӨВ. ТӨЛӨВЛӨГӨӨНД ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙХ, ТАЙЛАГНАХ
4.1. Хяналт-шинжилгээ, үнэлгээ нь гүйцэтгэлийн төлөвлөгөөний төлөвлөлт, биелэлтэд үнэлгээ өгөх, хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, шийдвэр нь үр дүнтэй байсан эсэх, гарсан алдаа, дутагдлыг арилгах, дүгнэлт, зөвлөмжийг хэрэгжүүлэхэд чиглэнэ.
4.2. Байгууллагын захиргаа, хүний нөөцийн асуудал хариуцсан нэгж төлөвлөгөөний биелэлтийг хагас, бүтэн жилээр нэгтгэн гаргах бөгөөд хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан нэгж эхний хагас жилд явцын хяналт-шинжилгээ, жилийн эцэст хяналт-шинжилгээ, үнэлгээ хийнэ.
4.3. Төлөвлөгөөний хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнг байгууллагын удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх бөгөөд хурлаас гарсан дүгнэлт, зөвлөмжийг холбогдох газар, хэлтэс, албан хаагчид хүргүүлж биелэлтийг хангуулна.
4.4. Төсвийн шууд захирагч тухайн жилийн зорилтот түвшинд хүрч чадаагүй зорилт, арга хэмжээний шалтгаан, нөхцөлийг тодорхойлж, эрх бүхий байгууллагаас өгсөн дүгнэлт, зөвлөмжийг үндэслэн цаашид үргэлжлүүлэх шаардлагатай арга хэмжээг дараа жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлнэ.
4.5. Төлөвлөгөөний биелэлтийн жилийн эцсийн тайланг дараахь хугацаанд харьяалах дээд шатны төсвийн захирагчид хүргүүлнэ:
4.5.1. сум, дүүрэг, аймаг, нийслэл дэх агентлаг, орон нутгийн өмчит хуулийн этгээд, орон нутгийн төсөвт үйлдвэрийн газрын төсвийн шууд захирагч 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор аймаг, нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчид;
4.5.2. төрийн өмчит хуулийн этгээд, улсын төсөвт үйлдвэрийн газрын төсвийн шууд захирагч 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор харьяалах төрийн захиргааны төв байгууллагын төсвийн ерөнхийлөн захирагч болон Засгийн газрын агентлагийн төсвийн захирагчид;
4.5.3. Засгийн газрын агентлагийн төсвийн шууд захирагч 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор харьяалах төсвийн ерөнхийлөн захирагчид.
4.6. Аймаг, нийслэл, дүүрэг дэх босоо удирдлагатай төрийн байгууллагын жилийн эцсийн тайлангийн гүйцэтгэлийг үнэлэхдээ тухайн нутаг дэвсгэрийн нэгжийн төсвийн шууд захирагч үнэлгээний саналаа 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор харьяалагдах дээд шатны байгууллагын төсвийн шууд захирагчид хүргүүлнэ. Дээд шатны байгууллагын төсвийн шууд захирагч нь орон нутгаас ирсэн үнэлгээний саналыг харгалзан үнэлж, жилийн эцсийн тайлангийн үнэлгээг тухайн нутаг дэвсгэрийн нэгжийн төсвийн шууд захирагчид 1 дүгээр сарын 15-ны өдрийн дотор хүргүүлнэ.
4.7. Байгууллагын захиргаа, хүний нөөцийн асуудал хариуцсан нэгж байгууллагын гүйцэтгэлийн тайланг нэгтгэх бөгөөд хяналт-шинжилгээ, үнэлгээний нэгж түүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийнэ. Төлөвлөгөөний биелэлтийн хагас жилийн явцын тайланг 7 дугаар сарын 9-ний өдрийн дотор, жилийн эцсийн тайланг төсвийн шууд захирагч 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор үнэлэх бөгөөд үнэлгээний дүгнэлт, зөвлөмжийг гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусган ажиллана.
4.8. Төлөвлөгөөний биелэлтийн тайланд тухайн зорилт, арга хэмжээний гүйцэтгэл нь хүрэх түвшинд хүрсэн эсэх, хүрээгүй бол шалтгаан, нөхцөлийг тодорхой тусгах бөгөөд мэдээллийн үнэн, зөв байдлыг холбогдох байгууллага, албан тушаалтан хариуцна.
4.9. Төлөвлөгөөний жилийн эцсийн биелэлтийг “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ын дагуу үнэлнэ.
4.10. Төсвийн ерөнхийлөн захирагчаас төсвийн шууд захирагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг дүгнэсэн үнэлгээ нь Төрийн албаны тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.3-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ болно.
4.11. Төлөвлөгөөний биелэлтийн дүнгээр хангалтгүй үнэлгээ авсан нэгж болон байгууллагын удирдлагад “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-д заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
---о0о---
ЗГХЭГ-ын даргын 2020 оны 100 тоот тушаал
Хавсралт №3. Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах аргачлал
Хавсралт №4. Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөний загвар
Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журам
НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1. Энэ журмын зорилго нь төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө (цаашид “төлөвлөгөө” гэх) боловсруулах, баталгаажуулах, төлөвлөгөөний биелэлтийг тайлагнах, албан хаагчийн гүйцэтгэлийн үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
1.2. Төрийн жинхэнэ албан хаагчийн ажлын гүйцэтгэлийн үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэхдээ нотолгоонд суурилсан, шударга, ил тод байх зарчмыг баримтална.
1.3. Энэ журамд хэрэглэсэн дараахь нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
1.3.1. “гүйцэтгэлийн төлөвлөгөө” гэж төрийн жинхэнэ албан хаагчаас энэ журамд заасны дагуу байгууллагын болон нэгжийн төлөвлөгөөг өөрийн албан тушаалын тодорхойлолттой уялдуулан боловсруулсан нэг жилийн хугацаанд хэрэгжүүлэх зорилт, арга хэмжээний төлөвлөгөөг;
1.3.2. “гүйцэтгэлийн зорилт, арга хэмжээ” гэж төрийн жинхэнэ албан хаагчийн ажлын гүйцэтгэлийн үр дүнг илэрхийлэх, түүний эрхлэх ажил үүрэг, байгууллага, нэгжийн зорилго, зорилтын хүрээнд хийж гүйцэтгэх арга хэмжээг;
1.3.3. “шалгуур үзүүлэлт” гэж төрийн жинхэнэ албан хаагчийн төлөвлөсөн гүйцэтгэлийн зорилт, арга хэмжээ биелэсэн эсэхийг тодорхойлох үзүүлэлтийг;
1.3.4. “хүрэх түвшин” гэж төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгасан, төлөвлөсөн хугацаа дуусахад хүрэхээр хүлээгдэж буй үр дүнг;
1.3.5. “мэдлэг, чадвар” гэж тухайн төрийн албан хаагчийн албан үүргээ гүйцэтгэхэд шаардагдах мэдлэг, ур чадвар, дадлага туршлага, хандлагыг.
ХОЁР. ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ, БАТЛУУЛАХ
2.1. Төрийн жинхэнэ албан хаагчийн (цаашид “албан хаагч” гэх) төлөвлөгөө нь зохион байгуулалтын нэгжийн гүйцэтгэлийн төлөвлөгөөнд үндэслэж, тухайн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолттой уялдсан байна. Нэгжийн даргын гүйцэтгэлийн төлөвлөгөө нь тухайн зохион байгуулалтын нэгжийн төлөвлөгөө болон мэдлэг чадвараа дээшлүүлэх зорилт, арга хэмжээ гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ.
2.2. Албан хаагчийн төлөвлөгөө нь албан хаагчийн гүйцэтгэлийн зорилт, мэдлэг чадвараа дээшлүүлэх зорилт гэсэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд тэдгээр нь хэрэгжүүлэх арга хэмжээ, хэмжих шалгуур үзүүлэлт, хүрэх түвшин, гүйцэтгэж эхлэх, дуусах хугацаа гэсэн хэсэгтэй байна.
2.3. Нэгжийн дарга албан хаагчийн төлөвлөгөөг байгууллагын болон нэгжийн төлөвлөгөө, түүний албан тушаалын тодорхойлолттой уялдсан эсэхийг хянаж, 1 дүгээр сарын 10-ны дотор батална.
2.4. Зохион байгуулалтын нэгжгүй байгууллагын хувьд албан хаагч төлөвлөгөөгөө төсвийн шууд захирагчаар хянуулж, батлуулна.
2.5. Суман дахь босоо удирдлагатай байгууллагын албан хаагч тухайн шатны Засаг даргын Тамгын газрын дарга болон өөрийн харьяалах төсвийн шууд захирагчаар гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлуулна.
2.6. Төлөвлөгөө батлагдсанаас хойш албан хаагч цаг үеийн шаардлагын дагуу нэмэлт чиг үүрэг гүйцэтгэх болсон, эсхүл тухайн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод өөрчлөлт орсон тохиолдолд төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулж болно. Нэмэлт ажил, үүргийг төлөвлөгөөний гүйцэтгэлийн зорилт хэсэгт хамааруулан хэрэгжүүлэх бөгөөд нэмэлт, өөрчлөлт нь төлөвлөгөөний салшгүй хэсэг байна.
2.7. Төлөвлөгөөнд албан хаагч, нэгжийн дарга гарын үсэг зурж, тэмдэг дарснаар түүнийг баталгаажуулсанд тооцно.
2.8. Албан хаагч төрийн албанаас түр чөлөөлөгдсөн, чөлөөлөгдсөн, халагдсан бол төлөвлөгөөний биелэлтийг дүгнэж, дуусгавар болгоно.
ГУРАВ. ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ БИЕЛЭЛТИЙГ ТАЙЛАГНАХ, БАТАЛГААЖУУЛАХ
3.1. Албан хаагч төлөвлөгөөний биелэлтийг өөрийн гарын үсгээр баталгаажуулан хагас, бүтэн жилээр батлагдсан загварын дагуу тайлагнана.
3.2. Албан хаагч төлөвлөгөөний биелэлтийг хагас жилээр 6 дугаар сарын 15-ны дотор, жилийн эцсээр 12 дугаар сарын 15-ны дотор тайлагнана.
3.3. Нэгжийн дарга албан хаагчийн төлөвлөгөөний биелэлтийн 1, 3-р улирлын явцын ярилцлагыг 4, 10 дугаар сарын 5-ны дотор хийнэ.
3.4. Нэгжийн дарга (зохион байгуулалтын нэгжгүй бол байгууллагын төсвийн шууд захирагч) албан хаагчийн төлөвлөгөөний биелэлтийн тайланг хянаж, үнэлгээ өгөхдөө төрийн жинхэнэ албан хаагчтай ярилцлага хийн гарын үсэг зурж баталгаажуулна.
3.5. Нэгжийн дарга хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр энэ журамд заасан хугацаанд албан хаагчийн төлөвлөгөөний биелэлтийг дүгнэж, баталгаажуулаагүй тохиолдолд дээд шатны байгууллага, албан тушаалтанд гомдол гаргаж болно.
3.6. Албан хаагч төлөвлөгөөний биелэлтийн талаар нэгжийн дарга (зохион байгуулалтын нэгжгүй бол байгууллагын төсвийн шууд захирагч)-д тогтмол танилцуулж, зохих дэмжлэг, чиглэл авч ажиллана.
ДӨРӨВ. АЛБАН ХААГЧИЙН АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛ, ҮР ДҮН,
МЭРГЭШЛИЙН ТҮВШИНГ ҮНЭЛЭХ
4.1. Байгууллагын үнэлгээний багийг төсвийн шууд захирагчийн шийдвэрээр байгууллагын нэгжийн удирдах албан тушаалтан болон хүний нөөц хариуцсан албан хаагчийн төлөөллөөс бүрдүүлэн жил бүрийн 6, 12 дугаар сард багтаан байгуулна. Хэрэв тухайн байгууллага зохион байгуулалтын нэгжгүй бол байгууллагын үнэлгээний баг шаардлагагүй бөгөөд энэ журамд заасан байгууллагын үнэлгээний багийн хийх ажлыг төсвийн шууд захирагч гүйцэтгэнэ.
4.2. Нэгжийн даргын гүйцэтгэлийн төлөвлөгөөний хавсралт болох мэдлэг чадвар, хандлага, ёс зүй, ур чадварын үнэлгээг төсвийн шууд захирагч, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын тушаалаар баталсан Үнэлгээний хуудсаар баталгаажуулж, албан хаагчийн хувийн хэрэгт хавсаргана.
4.3. Нэгжийн дарга албан хаагчийн гүйцэтгэлийн тайланг хянаж “А буюу Маш сайн”, “B буюу Сайн”, “C буюу Хангалттай”, “D буюу Сайжруулах шаардлагатай”, “F буюу Хангалтгүй” гэсэн үнэлгээг өгч баталгаажуулна.
4.4. Нэгжийн дарга албан хаагчийн төлөвлөгөөний эхний хагас жилийн баталгаажуулсан тайланг 6-р сарын 17-ны дотор, сүүлийн хагас жилийн баталгаажуулсан тайланг 12 дугаар сарын 17-ны дотор байгууллагын үнэлгээний багт хүргүүлнэ.
4.5. Суман дахь босоо удирдлагатай байгууллагын албан хаагчийн тайланг үнэлэхдээ тухайн шатны Засаг даргын Тамгын газрын даргын баталгаажуулснаар харьяалах дээд шатны байгууллагын удирдлага үнэлнэ.
4.6. Нэгжийн даргын албан хаагчийн гүйцэтгэлийн тайланг хянаж өгсөн үнэлгээнд зөрчил илэрсэн тохиолдолд Байгууллагын үнэлгээний баг баталгаажуулсан үндэслэл, нотолгоог нэгжийн даргаас шаардах эрхтэй бөгөөд нэгжийн дарга нь үнэлгээний багт үндэслэл, нотолгоогоо танилцуулна.
4.7. Байгууллагын үнэлгээний баг албан хаагчийн гүйцэтгэлийн үнэлгээг 6 дугаар сарын 20-ны дотор, сүүлийн хагас жилийн үнэлгээг 12 дугаар сарын 20-ны дотор баталгаажуулна.
4.8. Төрийн жинхэнэ албан хаагч төлөвлөгөөний биелэлтийг дүгнэх хугацаа дуусахад 3 сараас бага хугацаа үлдсэн үед тухайн албан тушаалд томилогдсон бол түүний тус хугацаанд гүйцэтгэсэн ажлыг дараагийн үнэлгээний хугацаанд нэгтгэн дүгнэж болно.
4.9. Төрийн жинхэнэ албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг дараахь байдлаар тодорхойлж үнэлнэ:
4.9.1. гүйцэтгэлийн зорилт, арга хэмжээний биелэлтийг тухайн ажилтны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгасан арга хэмжээ болон нэмэлт ажлын үр дүнгээр тооцож 70 хүртэлх оноогоор;
4.9.2. мэдлэг чадварын үнэлгээг, мэдлэг ур чадварыг дээшлүүлэх зорилт, арга хэмжээний биелэлтээр тооцон 15 хүртэлх оноогоор;
4.9.3. хандлага, ёс зүй, ур чадварын үнэлгээ, багаар ажиллах чадвар (үйлчилгээ үзүүлэх хандлага)-аар 15 хүртэлх оноогоор.
4.10. Нэгжийн даргын ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг дараахь байдлаар тодорхойлж үнэлнэ:
4.10.1. гүйцэтгэлийн зорилт, арга хэмжээний биелэлтийг тухайн нэгжийн гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгасан арга хэмжээний үр дүнгээр тооцож 70 хүртэлх оноогоор;
4.10.2. мэдлэг чадварын үнэлгээг, мэдлэг ур чадварыг дээшлүүлэх зорилт, арга хэмжээний биелэлтээр тооцон 15 хүртэлх оноогоор;
4.10.3. хандлага, ёс зүй, ур чадварын үнэлгээг төсвийн шууд захирагчийн үнэлгээгээр тооцон 15 хүртэлх оноогоор.
4.11. Энэ журмын 4.9.3-т заасан албан хаагчийн хандлага, ёс зүй, ур чадварын үнэлгээний багаар ажиллах чадварыг нэгжийн хамт олноор үнэлүүлэх ажлыг нэгжийн дарга зохион байгуулах бөгөөд үнэлгээг албан хаагчдаас нууцаар авч нэгтгэн үнэлгээнд тооцно.
4.12. Нэгжийн даргын (зохион байгуулалтын нэгжгүй байгууллагын хувьд төсвийн шууд захирагч)-ийн өгсөн гүйцэтгэлийн үнэлгээтэй албан хаагч танилцаж, хүлээн зөвшөөрч байгаа тохиолдолд гарын үсэг зурж баталгаажуулна.
4.13. Албан хаагчийн гүйцэтгэлийн үнэлгээг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын тушаалаар баталсан Үнэлгээний хуудсаар баталгаажуулж, албан хаагчийн хувийн хэрэгт хавсаргана.
4.14. Нэгжийн даргаас албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшний үнэлгээг үндэслэн байгууллагын үнэлгээний баг холбогдох хууль тогтоомж, эрх зүйн акт болон байгууллагын дотоод журмыг баримтлан дор дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлэх талаар эрх бүхий этгээдэд санал гаргана.
4.14.1. “А буюу Маш сайн” үнэлгээ авсан төрийн албан хаагчийн хувьд:
а. төрийн дээд болон салбарын шагналд тодорхойлох;
б. мөнгөн болон бусад хэлбэрийн шагнал, урамшуулал олгох;
в. цол, зэрэг дэвийг хугацаанаас өмнө ахиулах (2 удаа дараалан “А буюу маш сайн” үнэлэгдвэл);
г. цалингийн шатлалыг алгасуулж нэмэгдүүлэх (3 удаа дараалан “А буюу маш сайн” үнэлэгдвэл);
д. албан тушаалд дэвшүүлэх зорилгоор мэргэшүүлэх багц сургалтад хамруулах (3 удаа дараалан “А буюу маш сайн” үнэлэгдвэл).
4.14.2. “В буюу Сайн” үнэлгээ авсан төрийн албан хаагчийн хувьд:
а. цол, зэрэг дэвийг ахиулах;
б. мөнгөн болон бусад хэлбэрийн шагнал, урамшуулал олгох.
4.14.3. “С буюу Хангалттай” үнэлгээ авсан төрийн албан хаагчийн хувьд:
а. цол, зэрэг дэвийг хууль тогтоомжид заасны дагуу олгох.
4.14.4. “D буюу Сайжруулах шаардлагатай” үнэлгээ авсан төрийн албан хаагчийн хувьд:
а. сургалтад хамруулах;
б. хугацаатай үүрэг даалгавар өгөх;
в. сануулах арга хэмжээ авах.
4.14.5. “F буюу Хангалтгүй” үнэлгээ авсан төрийн албан хаагчийн хувьд:
а. сануулах арга хэмжээ авах;
б. албан тушаалын цалинг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах;
в. албан тушаал бууруулах (3 удаа дараалан “F буюу хангалтгүй” үнэлэгдвэл);
г. төрийн албанаас халах (удаа дараа 3 ба түүнээс дээш “F буюу хангалтгүй” үнэлэгдвэл).
4.15. Энэ журмын 4.14-т заасан үнэлгээнд харгалзах саналыг тухайн жилд давхардуулахгүй.
4.16. Үнэлгээний баг нь албан хаагчдын гүйцэтгэлийн үнэлгээг үндэслэн энэ журмын 4.14-т заасан арга хэмжээний саналыг төсвийн шууд захирагчид хүргүүлнэ.
4.17. Албан хаагч өөр албан тушаалд шилжих буюу сэлгэн ажилласан бол өмнө нь ажиллаж байсан байгууллагад хамгийн сүүлд авсан үнэлгээг энэ журмын 4.14-т заасан үнэлгээнд оруулж тооцно.
4.18. Төрийн албаны тухай хуулийн 46.1-д заасан үндэслэлээр түр чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албан хаагч эргэн томилогдвол өмнө ажиллаж байх үедээ сүүлийн авсан үнэлгээг энэ журмын 4.14-т заасан үнэлгээнд оруулж тооцно.
4.19. Төрийн албаны тухай хуулийн 26.3-т зааснаар төрийн албан тушаалд шатлан дэвшүүлэхэд энэ журамд заасан үнэлгээг харгалзана.
4.20. Албан хаагчийн ажлын үр дүн гурав ба түүнээс дээш удаа хангалтгүй үнэлэгдвэл төрийн жинхэнэ албанаас халах үндэслэл болно.
4.21. Үнэлгээний хуудсыг 3 хувь үйлдэж үнэлгээний баг, албан хаагч болон албан хаагчийн хувийн хэрэгт тус тус хадгална.
4.22. Байгууллагын нийт албан хаагчдын үнэлгээний дүнд үндэслэн Үнэлгээний баг байгууллагын үйл ажиллагааны үр дүнг ил тод мэдээлж, гарсан алдаа дутагдлыг арилгах, албан хаагчдын чадавхыг дээшлүүлэх арга хэмжээг дараагийн тайлант хугацааны байгууллагын төрийн албан хаагчийн сургалтын хөтөлбөрт тусган хэрэгжүүлэх талаар зөвлөмж боловсруулан эрх бүхий этгээдэд хүргүүлнэ.
ТАВ. БУСАД ЗҮЙЛ
5.1. Энэ журмыг хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан маргааныг Төрийн албаны тухай хуулийн дагуу шийдвэрлэнэ.
5.2. Энэ журмыг зөрчсөн албан тушаалтанд Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
---о0о---
ЗГХЭГ-ын даргын 2020 оны 100 тоот тушаал
​Хавсралт №6. ТЖАХ-ийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний загвар,Хавсралт №5. ТЖАХ-ийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах аргачлал ​​​
​Хавсралт №8. ТЖАХ-ийн гүйцэтгэлийн тайлангийн загвар​​​
​Хавсралт №9. ТЖАХ-ийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх аргачлал​​​
Стратеги төлөвлөгөө боловсруулах, батлах, хэрэгжилтийг хангах журам
НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1. Төрийн албаны тухай хуулийн 53.2-т заасан стратеги төлөвлөгөө боловсруулах, батлах, хэрэгжилтийг хангахтай холбогдсон нийтлэг харилцааг энэ журмаар зохицуулна.
1.2. Энэ журмыг Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлал, урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичгүүдэд дэвшүүлсэн зорилго, зорилтуудтай уялдуулан стратеги төлөвлөгөө боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулахад мөрдөнө.
1.3. Энэ журамд хэрэглэсэн дараахь нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
1.3.1. “Стратеги төлөвлөгөө” гэж байгууллагын мандат, алсын хараа, эрхэм зорилго, орчны шинжилгээ, стратегийн зорилго, түүнийг хэмжих шалгуур үзүүлэлт, суурь болон зорилтот түвшин, арга зам (стратеги)-ыг тодорхойлсон баримт бичгийг;
1.3.2. “Мандат” гэж тухайн салбарын болон засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага, байгууллагад хуулиар олгосон чиг үүрэг, эрх хэмжээг;
1.3.3. “Алсын хараа” гэж салбарын болон засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, байгууллагын ирээдүйд хүрэх үр дүнг;
1.3.4. “Эрхэм зорилго” гэж салбарын болон засаг захиргаа, нутаг дэвсгэр, байгууллагын оршихуйн илэрхийллийг;
1.3.5. “Стратегийн зорилго” гэж тухайн салбарын болон засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага, байгууллагад хуулиар олгосон эрх хэмжээ, чиг үүргийн хүрээнд Засгийн газар, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан зорилго, зорилт болон чиг үүргээ хэрэгжүүлэхэд чиглэсэн тодорхой, хэмжигдэхүйц, хүрч болохуйц эерэг өөрчлөлтийг;
1.3.6. “Шалгуур үзүүлэлт” гэж стратегийн зорилгын хэрэгжилтийн үе шат бүрт бий болох өөрчлөлтийг хэмжихээр урьдчилан тодорхойлсон чанарын болон тоон үзүүлэлтийг;
1.3.7. “Суурь түвшин” гэж стратеги төлөвлөгөөг боловсруулах үеийн шалгуур үзүүлэлтийн чанарын болон тоон утгыг;
1.3.8. “Зорилтот түвшин” гэж стратегийн төлөвлөгөөний хэрэгжилтийг илэрхийлэх шалгуур үзүүлэлтийн чанар болон тоон утгыг;
1.3.9. “Стратеги” гэж зорилгод хүрэх арга зам, үйл ажиллагаа.
1.4. Салбар болон засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага, байгууллагад хуулиар олгосон чиг үүрэг, эрх хэмжээ, бодлогын баримт бичигт орсон өөрчлөлт, жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлттэй уялдуулан стратеги төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулж болно.
ХОЁР. СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨГ БОЛОВСРУУЛАХ, БАТЛАХ
2.1. Стратеги төлөвлөгөө нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө болон аймаг, нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд туссан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхэд чиглэх бөгөөд арга хэмжээний төлөвлөгөө батлагдсанаас хойш хоёр сарын дотор салбарын, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн, байгууллагын стратеги төлөвлөгөөг тус тус дөрвөн жилийн хугацаатайгаар боловсруулна.
2.2. Төрийн албаны тухай хуулийн 53.1-д заасны дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, яам нь тухайн сайдын эрхлэх асуудлын хүрээний стратеги төлөвлөгөөг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн стратеги төлөвлөгөөг дөрвөн жилийн хугацаатайгаар боловсруулан төсвийн ерөнхийлөн захирагчаар батлуулж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна.
2.3. Яамны харьяа агентлаг нь байгууллагын стратеги төлөвлөгөөг боловсруулан салбарын сайдаар, аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх агентлаг аймаг, нийслэлийн Засаг даргаар тус тус батлуулан, хэрэгжилтийг зохион байгуулна.
2.4. Стратеги төлөвлөгөөг боловсруулахад дараахь зарчмыг баримтална:
2.4.1. үндэсний язгуур эрх ашигт нийцсэн байх;
2.4.2. нэгдмэл, цогц, харилцан уялдаатай байх;
2.4.3. төрийн бодлогын залгамж чанарыг хадгалсан байх;
2.4.4. судалгаа, шинжилгээнд үндэслэсэн байх;
2.4.5. нөөц бололцоонд үндэслэсэн байх;
2.4.6. ил тод, нээлттэй байх;
2.4.7. төлөвлөлт нь үр дүнд чиглэсэн байх.
2.5. Стратеги төлөвлөгөө дараахь үндсэн бүрдэл хэсэгтэй байна:
2.5.1. Мандат;
2.5.2. Алсын хараа;
2.5.3. Эрхэм зорилго;
2.5.4. Орчны шинжилгээ;
2.5.5. Стратегийн зорилго, түүнийг хэмжих шалгуур үзүүлэлт, суурь болон зорилтот түвшин, стратеги;
2.5.6. Хавсралт (стратеги төлөвлөлтийн хүрээнд хийсэн ажлын тайлан, стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлын төсөв).
2.6. Стратеги төлөвлөгөөг боловсруулахдаа тухайн чиг үүргийг хэрэгжүүлэхэд оролцох талуудыг оролцуулан хэлэлцүүлэг зохион байгуулж, саналыг тусгасан байна.
2.7. Стратеги төлөвлөгөөг дараахь үе шаттай боловсруулна:
2.7.1. Мандатын шинжилгээ хийх;
2.7.2. Алсын хараа, эрхэм зорилгыг тодорхойлох;
2.7.3. Дотоод, гадаад орчны шинжилгээ хийх;
2.7.4. Хуулиар олгосон чиг үүргийн хүрээнд бодлогын баримт бичигт тусгагдсан зорилго, зорилт болон чиг үүргээ хэрэгжүүлэх стратеги арга замыг тодорхойлох, орчны шинжилгээгээр тогтоогдсон сул тал, эрсдэлийг арилгах тактикийг боловсруулах;
2.7.5. Стратегийн зорилго, зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээ тус бүрээр шалгуур үзүүлэлт, суурь болон зорилтот түвшин, санхүүгийн эх үүсвэрийг тодорхойлох.
ГУРАВ. СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХ
3.1. Стратеги төлөвлөгөө боловсруулах зааврыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга баталж, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангана.
3.2. Салбарын болон засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, байгууллагын стратеги төлөвлөгөөг улсын болон аймаг, орон нутгийн төсөв, байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө, улс, аймаг, нийслэлийн хөгжлийн жилийн төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна.
3.3. Стратеги төлөвлөгөөнд тусгагдсан хөрөнгө оруулалт, төсөл, арга хэмжээг тухайн шатны жилийн төсөвт тусган хэрэгжилтийг зохион байгуулна.
3.4. Стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийг зохион байгуулахдаа шаардлагатай тохиолдолд бусад байгууллага, албан тушаалтантай хамтарч болно.
3.5. Стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийг хариуцах нэгж, албан хаагчдын үүргийг ялган тодорхойлох, уялдааг хангах ажлыг тухайн шатны удирдлага хариуцна.
3.6. Тухайн шатны удирдлага стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардагдах нөөц (хүн, санхүү, техник)-ийг төлөвлөн бүрдүүлж, зохион байгуулна.
ДӨРӨВ. СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ХЭРЭГЖИЛТИЙГ ТАЙЛАГНАХ
4.1. Стратеги, бодлого төлөвлөлт хариуцсан нэгж, албан тушаалтан стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийг хоёр жил тутам нэгтгэн гаргаж, хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан нэгжид хүргүүлнэ.
4.2. Хэрэгжилтийн тайланд тусгагдсан мэдээллийн үнэн зөв байдлыг холбогдох албан тушаалтан хариуцна.
4.3. Хэрэгжилтийн тайланд дараахь зүйлсийг тодорхой тусгана:
4.3.1. Төлөвлөсөн үр дүн буюу зорилго, зорилтот түвшин;
4.3.2. Төлөвлөгөөнд туссан зорилго, зорилтын биелэлт (төлөвлөсөн үр дүнд хүрсэн эсэх);
4.3.3. Төлөвлөсөн үр дүнд хүрээгүй бол түүний шалтгаан, нөхцөл, цаашид авах арга хэмжээний талаарх мэдээлэл.
ТАВ. СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ХЭРЭГЖИЛТИЙГ ҮНЭЛЭХ
5.1. Стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланг хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан нэгж “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ын дагуу 2 жил тутам үнэлж, тухайн жилийн хоёрдугаар улиралд багтаан төсвийн ерөнхийлөн захирагчид танилцуулна.
5.2. Төсвийн ерөнхийлөн захирагч (салбарын сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга) стратеги төлөвлөгөөний тухайн жилийн хэрэгжилтийн үнэлгээнд үндэслэн стратеги төлөвлөгөөний хэрэгжилт хангагдаагүй зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээг төсөв, гүйцэтгэлийн төлөвлөгөөнд нэмэлтээр тусган хэрэгжүүлнэ.
-----o0о-----
ЗГХЭГ-ын даргын 2020 оны 100 тоот тушаал
​Хавсралт №1, 2. Стратеги төлөвлөгөө боловсруулах аргачлал, загвар​​​
Холбогдох дүрэм, журам
Гарчиг
Он, сар, өдөр
1
Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм /Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолын хавсралт/
2
Төрийн захиргааны албан тушаалын цалингийн хэмжээ, сүлжээг шинэчлэн тогтоох тухай /Засгийн газрын 2019 оны 472 дугаар тогтоолын хавсралт/
3
Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, жагсаалт батлах тухай /Засгийн газрын тогтоол дугаар 275/
4
Төрийн үйлчилгээний албан тушаалын зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай /Засгийн газрын тогтоол дугаар 276/
5
Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам /Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолын хавсралт/
6
Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, хэмжээг шинэчлэн тогтоох тухай /Засгийн газрын 2019 оны 24 дүгээр тогтоол/
7
Төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх журам /Засгийн газрын 2021 оны 109 дүгээр тогтоолын хавсралт/
8
9
​Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дотоод журам
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Монгол улсын засгийн газрын 206 дугаар тогтоол/
Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2018 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хот
Дугаар 02
АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХТАЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэг, Агаарын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалт, Монгол Улсын Их Хурлын даргын 2017 оны 212 дугаар захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан дараахь арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/-т үүрэг болгосугай:
1/Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2017 оны 03-03 дугаар зөвлөмж, Монгол Улсын Их Хурлын агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны 2016 оны 01 дүгээр, 2017 оны 01 дүгээр тогтоолын хэрэгжилтийг Улсын Их Хуралд 2018 оны 02 дугаар сарын 01-ний дотор танилцуулах;
2/нийслэл болон төвлөрсөн суурин газрын агаарын бохирдлыг бууруулах, утааг багасгах асуудлыг тухайлан хариуцах төрийн захиргааны бүтэц зохион байгуулалтыг оновчтой болгох, шаардлагатай тохиолдолд тухайн асуудлыг хариуцсан байгууллага байгуулах эсэх асуудлыг судалж, шийдвэрлэх, агаар орчныг бохирдуулж байгаа асуудалд хариуцлагын тогтолцоог цогц тодорхой тусгасан шинэ хуулийн төсөл, холбогдох бусад хууль тогтоомжид өөрчлөлт оруулах хууль, тогтоолын төслийг 2017 оны намрын чуулганы хугацаанд боловсруулж, өргөн мэдүүлэх;
3/Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах зорилгоор нийслэлээс орон нутаг руу ажиллаж амьдрах иргэдийн санал санаачилгыг дэмжих бодлого боловсруулан хэрэгжүүлэх, аян өрнүүлэх, дагуул хотуудыг бий болгож шинжлэх ухаан, технологи, инноваци, аялал жуулчлал, аж үйлдвэр, худалдааны чиглэлээр төрөлжүүлэн хөгжүүлэх, төрийн зарим байгууллага болон төрийн өмчит их, дээд сургуулийг хотоос гаргах, тэдгээрийг холбосон хурдны зам, метро байгуулах урьдчилсан тооцоо судалгаа хийж, нийслэл хотын зарим чиг үүргийг аймгийн зэрэглэлтэй болон дагуул хот руу шилжүүлэх зэрэг асуудлыг 2018 оны 1 дүгээр улиралд багтаан судалж, холбогдох шийдвэрийг гаргах;
4/төсвийн байгууллагын халаалтын нам даралтын зууханд улсын төсвийн хөрөнгөөр, хувийн аж ахуйн нэгж, байгууллагад урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр технологийн шинэчлэл хийх ажлыг 2018 оноос эхлүүлэх, тэдгээрийн хэрэглэгчдийг төвийн эрчим хүчний системд холбох, сэргээгдэх эрчим хүч, хийн түлшинд шилжүүлэх замаар түүхий нүүрсний хэрэглээг багасгах асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэж Улаанбаатар хотод байгаа түүхий нүүрсээр ажилладаг халаалтын нам даралтын зуухнуудыг 2019 оноос хаах, чанар стандартын шаардлага хангасан утаагүй шахмал болон хийн түлшний үйлдвэрлэл эрхлэгчдийг төрийн оновчтой бодлогоор дэмжих, зохист хэмжээнээс их хорт утаа ялгаруулж байгаа авто тээврийн хэрэгсэл, зориулалтын бус түлш хэрэглэн химийн хорт бодис ялгаруулж агаарын чанар, нийгмийн эрүүл мэндэд хохирол учруулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд тавих хяналтыг чангатгаж, таслан зогсоох арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
5/гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг эрчимжүүлэх, гэр хорооллын дэд бүтцийг бий болгож, төвлөрсөн дулаан хангамжид холбох, аймгийн төвүүд болон Улаанбаатар хотод баригдаж бэлэн болсон, зах зээл дээр борлогдоогүй байгаа орон сууцны тооцоолол судалгааг нарийвчлан гаргаж, тэдгээрт гэр хорооллын иргэдийг оруулах талаар арилжааны банкууд, аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран судалж, 2018 оны эхний хагас жилд багтаан холбогдох шийдвэрийг гаргах;
6/агаарын бохирдлыг бууруулах, агаарын бохирдлоос иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн үндэсний бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх, импортлох, олон улсын дэвшилтэт техник технологийг хэрэглээнд нэвтрүүлэх талаар иргэн, аж ахуйн нэгж, иргэний нийгмийн байгууллагаас гаргасан аливаа санал санаачилга, үйл ажиллагааг төрийн бодлогоор дэмжиж, татварын болон санхүүгийн бодитой дэмжлэг үзүүлэх, хөнгөлөлттэй зээл тусламжид хамруулах, хотын ногоон байгууламжийг өргөтгөх, хог хаягдлын менежментийг сайжруулах;
7/агаарын бохирдлоос хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах, урьдчилан сэргийлэх хүрээнд улсын хэмжээнд сургуулийн өмнөх, ерөнхий болон мэргэжлийн боловсрол, дээд сургуулийн хичээлийн жил эхлэх, дуусах болон улирлын амралтын хуваарийг өөрчлөх асуудлыг судалж, 2018 онд багтаан шийдвэрлэж, хэрэгжүүлэх.
2.Тогтоолын биелэлтийн явцыг тухайн жилийн улирал тутам Байгаль орчин, хүнс, хөдөө, аж ахуйн болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд, тогтоолын хэрэгжилтийн талаар 2018 оны дөрөвдүгээр улиралд багтаан Улсын Их Хуралд танилцуулахыг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/-т чиглэл болгосугай.
3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө, аж ахуйн байнгын хороо /Л.Элдэв-Очир/, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо /Ё.Баатарбилэг/-нд үүрэг болгосугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
Агаарын чанарын хяналт, шинжилгээний ажлын үйлчилгээний хөлс, хураамжийн хэмжээ тогтоох тухай Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/342 дугаар тушаал нэмэлт өөрчлөлт оруулах саналын төсөл
“АГААРЫН ЧАНАРЫН ХЯНАЛТ, ШИНЖИЛГЭЭНИЙ АЖЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛС, ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ”- БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН 2011 ОНЫ 10 ДУГААР САРЫН 10-НЫ ӨДРИЙН А/342 ДУГААР ТУШААЛД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ САНАЛЫН ТАНИЛЦУУЛГА
Дээрх тушаалд нэмэлт өөрчлөлт оруулах үндэслэл, шаардлага.
Агаарын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8 дах заалт, Монгол Улсын Засгийн газрын тусгай сан “Цэвэр агаарын сан” татан буусан. /2015.11.13 өдөр/, Сүүлийн үед нийслэл хотод барилга, бүтээн байгуулалтын үйл ажиллагаа эрчимжихийн хэрээр түүнд тавих байгаль орчны хяналт, стандартыг хангуулах ажлын хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай болоод байна. Үүнтэй холбоотойгоор хэмжилтийн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, сэлбэг хэрэгслийн урсгал зардал жил ирэх тутам нэмэгдэж байна. Мөн хэмжилтийн багаж тоног төхөөрөмж шинэчлэгдсэн олон төрлийн автомат багаж, тоног төхөөрөмжтэй болсон, сэлбэг хэрэгсэл солих, шинэчлэх шаардлагууд гарч ирсэн.
Иймд манай байгууллагаас энэхүү тушаалын хавсралт тарифт өөрчлөлт оруулахаар саналын төслийг боловсруулаад байна.
Хэмжилтийн тухай танилцуулга.
Орчны явуулын хэмжилт: Тусгай зориулалтын тээврийн хэрэгсэл дээр суурилагдсан хэмжилтийн тоног төхөөрөмжөөр орчны агаарын чанарыг тодорхойлох хэмжилт.
Суурин эх үүсвэрийн хэмжилт: Бүх чадлын халаалтын зуух,гэрийн зуух, түлшний шаталаас үүсэх хаягдал утааны найрлагыг иж бүрэн автомат төхөөрөмжөөр тодорхойлох хэмжилт.
Хөдөлгөөнт эх үүсвэрийн хэмжилт: Авто тээврийн хэрэгслээс агаарт хаягдах хаягдал утааны найрлагыг замын хөдөлгөөнд оролцох үед нь хурднаас хамааруулан хэмжилт.
Суурин харуулын хэмжилт: Улаанбаатар хотын агаарын чанарыг 24 цагийн тасралтгүй хэмжих автомат иж бүрэн харуулын станцын хэмжилт зэрэг дөрвөн төрлийн үйлчилгээ үзүүлдэг.
ЦУОШГ болон НАББГ-ууд Улаанбаатар хотын агаарын чанарыг 11 суурин автомат харуулаар тодорхойлж байгаа бөгөөд энэхүү хэмжилттэй холбоотой гарах жилийн урсгал зардлыг Агаарын тухай хуулийн 8.1.2, 8.1.3-д заасаны дагуу улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр шийдвэрлэдэг.
Харин орчны явуулын болон суурин эх үүсвэрийн хэмжилтээр төлөвлөгөөт болон захиалгат хэмжилтийг гүйцэтгэдэг бөгөөд БОАЖЯ-ны сайдын А-342 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан тарифын дагуу хэмжилтийн орлогыг төсөвт төвлөрүүлдэг.
БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН ТУШААЛ
АГААРЫН ЧАНАРЫН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛС, ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ
2017 оны … дугаар сарын..-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар .....
“Агаарын тухай” хуулийн 7дугаар зүйлийн 7.1.8 дах хэсэгт заасныг үндэслэн ТУШААХ нь:
1.“Агаарын чанарын мэргэжлийн албаны дүгнэлт гаргуулах ажиллагааны үйлчилгээний хөлс, хураамжийн хэмжээ”-г хавсралтаар баталсугай.
2.Дээрх үйлчилгээний хөлс, хураамжаас орсон орлогыг улс, нийслэлийн төсөвт төвлөрүүлэхийг үүрэг болгосугай.
3.Улс, нийслэлд агаарын чанарын хяналт шинжилгээний ажлын үйлчилгээний хөлс, хураамжаас орсон орлогыг жил бүр Агаарын бохирдлыг бууруулах газрын чадавхыг бэхжүүлэх, агаарын бохирдлын чиглэлээр хийх эрдэм шинжилгээ, судалгааны ажилд зарцуулж байхыг зөвшөөрсүгэй.
САЙД Л.ЦЭРЭНБАТ
Агаарын чанарын хяналт шинжилгээний ажлын үйлчилгээний хөлс,
хураамжийн хэмжээ
/саналыг нэгдсэн байдлаар үзүүлэв./
Автомат анализатораар орчны шинжилгээ хийх
10
Орчны агаарт хүхэрлэг хий, (SO2)
Нэг удаа /60 минут/
27000
11
Орчны агаарт азотын давхар исэл (NO2)
Нэг удаа /60 минут/
28000
12
Орчны агаарт нүүрстөрөгчийн дутуу исэл (CO)
Нэг удаа /60 минут/
23000
13
Орчны агаарт нүүрстөрөгчийн дутуу исэл (CO2)
Нэг удаа /60 минут/
24000
14
Орчны агаарт PM-1.0
Нэг удаа /60 минут/
24000
15
Орчны агаарт PM-2.5
Нэг удаа /60 минут/
24000
16
Орчны агаарт PM-10
Нэг удаа /60 минут/
24000
17
Орчны агаарт нийт тоос TSP нэг удаагийн сорьцонд (их эзлэхүүний арга)
Нэг удаа /30 минут/
23000
18
Тодорхой цэг дээр СО, NOx, SO2, РМ2,5, РМ10
24 цагийн хэмжилт хийх
520000
Автотээврийн хэрэгслийн яндангийн хаягдал утаанд хэмжилт хийх
22
Бензин хөдөлгүүртэй
Нэг удаагийн замын хөдөлгөөнд оролцох үед
20 000
23
Дизель хөдөлгүүр
Нэг удаагийн замын хөдөлгөөнд оролцох үед
20 000
24
Дүгнэлт гаргах
Нэг удаа
50 000
Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журам
2.4. Тухайн төрийн байгуулагын төрийн захиргааны албан хаагчийн тоо 10 хүрэхгүй бол Ёс зүйн хороо байгуулахгүй байж болно. Энэ тохиолдолд тухайн төрийн байгуулагын төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тухай гомдол, мэдээллийг аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл бүхий төрийн байгууллагын Ёс зүйн хороо шалган тогтоож, дүгнэлт гаргана.
2.5. Ёс зүйн хороо нь дараахь эрх, үүрэгтэй ажиллана. Үүнд:
2.5.1. төрийн захиргааны албан хаагчийн баримтлах ёс зүйн хэм хэмжээг сахиулах, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг төлөвлөн зохион байгуулах;
2.5.2. гомдол, мэдээлэлд холбогдох төрийн захиргааны албан хаагч болон түүний харьяалах төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан, гомдол, мэдээлэл гаргагчтай уулзаж, тэдний тайлбар, саналыг сонсох, холбогдох нотолгоо, материал, баримт бичгийг шаардан авах;
2.5.3. гомдол, мэдээллийн нууцлалыг хадгалах, шаардлагатай гэж үзвэл, гомдол, мэдээлэл гаргагчийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авахуулахаар холбогдох байгууллагад хандах;
2.5.4. гомдол, мэдээллийг шалгасан тухай дүнг хуралдаанаараа хэлэлцэж, гишүүдийн олонхийн саналаар дүгнэлт гаргах бөгөөд энэхүү дүгнэлт нь аливаа албан тушаалтан, улс төрийн хүчний нөлөөлөлд автаагүй, нотлох баримтад үндэслэгдсэн байх;
2.5.5. энэхүү журмын 1.2-т заасан гомдол, мэдээллээс гадна хэвлэл, мэдээллийн хэрэгслийн мэдээллийн мөрөөр, түүнчлэн өөрийн санаачлагаар болон байгууллагын удирдлагын шийдвэрээр ёс зүйн зөрчлийг шалган тогтоож, дүгнэлт гаргах.
2.6. Ёс зүйн хороо нь төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн зөрчлийн тухай мэдээг энэхүү журмын 2 дугаар хавсралтаар баталсан хүснэгтийн дагуу хагас болон бүтэн жилээр гаргаж, мөн оны 7 дугаар сар болон дараа оны 1 дүгээр сарын 10-ны дотор харьяалах аймаг, нийслэл, яам, агентлагийн дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд, тухайн салбар зөвлөл нь нэгдсэн дүнг мөн сарын 20-ны дотор Төрийн албаны зөвлөлийн Ёс зүйн хороонд yoszui@csc.gov.mn хаягаар тус тус ирүүлнэ. /энэ хэсгийг Төрийн албаны зөвлөлийн 2011 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 98 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан/
2.7. Энэ журмын 2.6-д зааснаас бусад Төрийн байгууллагууд төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн зөрчлийн тухай мэдээг 2.6-д заасан хүснэгтийн дагуу хагас болон бүтэн жилээр гаргаж, мөн оны 7 дугаар сар болон дараа оны 1 дүгээр сарын 10-ны дотор yoszui@csc.gov.mn хаягаар Төрийн албаны зөвлөлийн Ёс зүйн хороонд ирүүлнэ. /энэ хэсгийг Төрийн албаны зөвлөлийн 2011 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 98 дугаар тогтоолоор нэмэлтээр оруулсан/
Гурав. Гомдол, мэдээллийн харьяалал
3.1. Төрийн албаны зөвлөл болон Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл бүхий төрийн байгууллагын Ёс зүйн хороонд тухайн Зөвлөлөөс нэр дэвшүүлэн томилогдсон төрийн захиргааны албаны удирдах албан тушаалтан түүнчлэн тухайн байгууллагын болон энэхүү журмын 2.4-т заасан төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тухай гомдол, мэдээлэл хамаарна.
3.2. Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлгүй төрийн байгууллагын Ёс зүйн хороонд тухайн байгууллагын болон түүний харьяа төрийн байгууллагын төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тухай гомдол, мэдээлэл хамаарна.
Дөрөв. Ёс зүйн хорооны дүгнэлтийг хэлэлцэх
4.1. Ёс зүйн хороо дүгнэлтээ энэхүү журмын 2.2-т заасан эрх бүхий байгууллага, албан тушаалтанд танилцуулна.
4.2. Төрийн албаны зөвлөл болон түүний салбар зөвлөл нь Ёс зүйн хорооны дүгнэлтийг тус тусын хуралдаанаар хэлэлцэнэ.
4.3. Төрийн захиргааны албан хаагч ёс зүйн зөрчил гаргасныг тогтоож, сахилгын шийтгэл ногдуулахаар гаргасан Ёс зүйн хорооны дүгнэлтийг Төрийн албаны зөвлөл болон түүний салбар зөвлөл хэлэлцээд, үндэслэлтэй гэж үзвэл, шийдвэрээ томилох эрх бүхий албан тушаалтанд холбогдох баримт, материалын хамт хүргүүлнэ.
4.4. Энэхүү журмын 2.2.-т заасан эрх бүхий байгууллага, албан тушаалтан нь Ёс зүйн хорооны дүгнэлтийг хянаж үзээд, дараахь үндэслэлээр дахин шалгуулахаар Ёс зүйн хороонд буцаах шийдвэр гаргаж болно. Үүнд:
4.4.1. ёс зүйн зөрчил гаргасны нотолгоо, баримт бичгийн бүрдэл хангагдаагүй;
4.4.2. холбогдох нотолгоо, баримт бичиг, материалыг шалгаагүй буюу хангалтгүй шалгасан.
4.5. Төрийн албаны зөвлөл, түүний салбар зөвлөл төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тухай гомдол, мэдээлэл үндэслэлгүй болохыг тогтоосон Ёс зүйн хорооны дүгнэлтийг хэлэлцээд, зүйтэй гэж үзсэн бол шийдвэрийг холбогдох талуудад мэдэгдэнэ.
4.6. Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлгүй төрийн байгууллагын томилох эрх бүхий албан тушаалтан нь Ёс зүйн хорооны дүгнэлтийн дагуу тухайн төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл хүлээлгэх шаардлагагүй гэж үзвэл энэ тухай үндэслэл бүхий шийдвэр гаргаж, холбогдох талуудад мэдэгдэнэ.
Тав. Төрийн захиргааны албан хаагчийн
ёс зүйн хэм хэмжээг зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага
5.1. Төрийн албаны зөвлөл, түүний салбар зөвлөлийн шийдвэр болон Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлгүй төрийн байгууллагын Ёс зүйн хорооны дүгнэлтийг үндэслэн томилох эрх бүхий албан тушаалтан тухайн төрийн захиргааны албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулах тухай шийдвэр гаргана.
5.2. Ёс зүйн зөрчил нь гэмт хэргийн болон авлигын шинжтэй бол харьяаллын дагуу шалгуулахаар холбогдох байгууллагад шилжүүлнэ.
5.3. Төрийн захиргааны албан хаагч нь эрх бүхий албан тушаалтны сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдлоо гаргаж болно.
Автомашины татвар хураах ЖУРАM
Нэгэнт журам батлагдчихсан учраас иргэд автомашиныхаа улсын дугаараар сардаа багтаж төлбөрөө төлөхөөр болж буй юм. Харин нэг, хоёрдугаар сард оношлогоонд орох байсан 1, 2, 6, 7-ын цифрээр төгссөн дугаартай машинууд энэ сарын үлдсэн хоногууд болон гуравдугаар сардаа багтаж оношлогоондоо хамрагдана. Нэг талаараа оношлогооны төвүүдийн ачааллыг бууруулна гэх боловч нөгөө талаараа иргэдийг дугаарын хязгаарлалт нэрээр шахаж, татвараа хурдан хугацаанд төвлөрүүлэх гэсэн нэг арга хэмээн харж байгаа хүмүүс ч бий. Учир нь Автотээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаарын бохирдлын төлбөр, Автозам ашигласны төлбөр нь өдөр тутмын хэрэглээний тав, арван мянган төгрөг биш. Автомашины багтаамж, эзэлхүүн, хэмжээнээс хамаарч 100 мянгаас дээш төгрөг төлж байна. Төлбөрөө төлөхдөө онлайн, интернэт, мобайл банкаар шууд төлдөг тогтолцоонд шилжүүлэх, албан татвар, төлбөрийн орлогын төрөл тус бүрээр нэг данстай болж, орлогын мэдүүлгийг нэг загварт оруулах ажлыг арилжааны банкуудтай хамтран зохион байгуулна гэж байна.
Уг нь нийслэлийн удирдлагууд иргэдтэй холбоотой аливаа нэг бодлого шийдвэр гаргахдаа иргэдээсээ асууж, саналыг нь авдаг. Тиймдээ ч дугаарын хязгаарлалтыг иргэдээс асууж шийдсэн. Мөн асуудал дагуулаад байсан хогны ногоон уутыг ашиглах эсэхийг ч иргэдээс асуусан. Хамгийн сүүлд Налайх, Багануур дүүргийг хот болгох асуудлаар иргэдээс мөн л санал авав. Хороолол дунд барилга барих, хотын төвөөр зорчихдоо мөнгө төлөх эсэхийг ч иргэдээс асууна гэдгийг хэлж байсан.
Үнэндээ иргэдийн дунд болсон болоогүй санал асуулга явуулж, судалгааны дүнгээр иргэд зөвшөөрлөө хэмээн хэрэгжүүлсэн шийдвэр нэг биш нэлээн хэд бий. Тэгвэл энэ удаад Автотээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаарын бохирдлын төлбөр, Автозам ашигласны төлбөр зэрэг нэг дор төлдөг энэ мөнгийг авахдаа иргэдээс яагаад асууж болсонгүй вэ. Иргэдтэй хамааралтай бүхий л шийдвэр гаргахдаа асуудаг байсан албан тушаалтнууд иргэдээс мөнгөө хүчээр татах гэсэн нэг арга байв уу. Гэхдээ одоо санал асуулга аа явуулахад оройтохгүй. Одоо л асуух цаг.
Заримдаа асуудлыг шийдэх гарцаа олоогүй байж хариуцлага хүлээлгэх, торгох нь олон тохиодог. Мэдээж хуулийн хугацаанд албан татвараа төлөөгүй бол хариуцлага хүлээх учиртай. Гэвч энэ удаа “Та татвараа төл, төлөхгүй бол хариуцлага хүлээлгэнэ” гэж шахаж буйтай адил болж байна. Автотээврийн хэрэгслийг албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр төлж, албан журмын даатгалд даатгуулсны дараа техникийн хяналтын үзлэгт хамруулан нэгдсэн нэг наалт олгодог. Наалт нь гаднаасаа уншигдах боломжтой чиптэй байна.
Гудамж замд суурилуулсан телекамерын тусламжтайгаар тогтоосон хугацаанд албан татвар, төлбөрөө төлөөгүй, даатгал, оношлогоонд хамрагдаагүй автотээврийн хэрэгсэл эзэмшигчдийг илрүүлэн эзэмшигчийн бүртгэлийн хаягаар хууль тогтоомжид заасан хувь хэмжээгээр торгууль ногдуулах ажлыг зохион байгуулах аж. Шинэ журам мөрдүүлж, ачааллыг жигдрүүлэх үүднээс хийж байгаа хэмээн тайлбарлаж буй хэдий ч ирэх жилээс илүү их хариуцлагатай болгоно гэдгийг албаныхан хэллээ.
Эх сурвалж: http://www.medee.mn/